Сайн байцгаана уу. 4-р курсийн оюутан Нямдулам, Урнаа
Багшлах дадлагын эрэгцүүлэмж
Багшлах дадлагаа БГД-ийн 40-р дунд сургууль дээр хийсэн. Анх гарж байхад мэдэхгүй чадахгүй зүйлс их гарч байсан ч бид их хичээж ажилласан. Бидний дадлага удирдсан багш нар зөвхөн 6дугаар ангийн нийт 5 бүлэгт груп групээр хуваан ордог байсан учраас бид 2 зөвхөн 6дугаар ангиудад хичээл ордог байсан. 6дугаар ангийн хүүхдүүд дөнгөж бага ангиасаа дунд ангируу шилжиж орсон хүүхдүүд байсан учраас ихэвчлэн хичээлдээ зурагт үзүүлэн материал ашигладаг байсан. Мөн цээжилсэн зүйлсүүдийг нь тоглоомын аргаар шалгадаг байсан. Ингэх нь сурагчдыг илүү сэдэлжүүлж хичээлд оролцох идэвхийг нэмэгдүүлдэг байсан. Хичээлээсээ өвчтэй чөлөөтэй гэх мэтээр завсардсан сурагчид хичээлээсээ маш ихээр хоцрогдсон байсан. Тэдгээр хүүхдүүдэд тусад нь эхнээс нь зааж өгдөг байсан. Эрт тарсан өдрүүдэд нь анги нийтээр нь хэдэн удаа давтлага өгч байсан. Сургуулийн зүгээс техник төхөөрөмжийн хангалт тааруу байсан. Зурагт, проктер гэх мэт зүйлс байхгүй. Олон хөгжимтэй байсан ч ажилдаг нь ганц байсан учраас тэр нь хүрэлцдэггүй болохоор номон дээрх сонсох дасгуулуудыг ихэвчилэн өөрөө уншиж өгдөг байсан. Хэдий тийм ч олон олон хөгжилтэй зүйлсийг хамт хийн их дурсамжтай байсан. Анхаарал тавьсанд баярлалаа.